Амины орон сууцанд халаалтын систем сонгох нь тухайн айл өрхийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ашиглалтын зардал, тав тух, урт хугацааны найдвартай ажиллагаатай шууд холбоотой чухал шийдвэр юм.
Орчин үеийн инженерийн шийдэлд тулгуурласан хийн халаалтын зуух нь эдгээр шаардлагыг цогцоор нь хангаж чаддаг бөгөөд амины орон сууцанд хамгийн оновчтой сонголтод тооцогддог.
Аюулгүй, найдвартай ажиллагаатай систем
Орчин үеийн хийн халаалтын зуухнууд нь олон түвшний хамгаалалтын системтэй. Хий алдагдах, дөл унтрах, даралт эсвэл температур хэтрэх зэрэг аливаа эрсдэл үүсэх үед зуух автоматаар унтарч, аюулгүй байдлыг бүрэн хангана.
Мөн хаалттай шаталтын технологи ашигладаг тул:
Утаа, угаарын хий өрөөний дотор орох эрсдэлгүй
Амины орон сууцанд аюулгүй, найдвартай ашиглах боломж бүрдэнэ
Цэвэр, эрүүл амьдрах орчныг дэмжинэ
Хийн халаалтын зуух ашигласнаар нүүрс, мод шиг:
Үнс, тортог, утаа гарахгүй
Өрөө тасалгаанд тоос шороо үүсэхгүй
Ингэснээр дотоод орчны агаарын чанар сайжирч, хүүхэд, ахмад настай хүмүүсийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулдаг.
Суурилуулалтын уян хатан боломж
Хийн халаалтын зуух нь:
Авсаархан хэмжээтэй
Хананд өлгөдөг загваруудтай
Зай бага эзэлдэг
Техникийн өрөө, агуулах зэрэгт тохиромжтой байршилд суурилуулах боломжтой. Мөн орчин үеийн коаксиал яндан ашигласнаар тусгай өндөр яндан барих шаардлагагүй тул амины орон сууцанд суурилуулалт илүү хялбар, хурдан байдаг.
Хэрэглэхэд хялбар, цаг хүч хэмнэнэ
Хийн халаалтын систем нь бүрэн автомат ажиллагаатай тул:
Нүүрс зөөх, гал түлэх
Үнс, шаар цэвэрлэх
зэрэг хүндрэлтэй ажлууд огт шаардлагагүй.
Удирдлагын самбараар дамжуулан халаалтыг хялбархан тохируулж, эзэн байхгүй үед ч системийг найдвартай ажиллуулах боломжтой. Энэ нь орчин үеийн завгүй амьдралын хэв маягт бүрэн нийцнэ.
Хийн халаалтын зуух нь амины орон сууцанд:
Тав тух
Аюулгүй байдал
Эдийн засгийн хэмнэлт
Байгальд ээлтэй шийдэл
гэсэн бүх давуу талыг нэг дор хангаж чадсан орчин үеийн хамгийн оновчтой халаалтын систем юм. Гэр бүлийн урт хугацааны ая тухтай, эрүүл амьдралыг бүрдүүлэхэд хийн халаалтын системийг сонгох нь зүйтэй, ухаалаг шийдэл болно.
БНСУ-ын Daesung Corporation компанийн Class A загварын 15кВт хүчин чадалтай хийн халаалтын бойлер нь 100–150м² хүртэл талбайг жигд, үр ашигтай халаах зориулалттай орчин үеийн шийдэл юм. Өндөр дулаан дамжуулалт, түлшний хэмнэлттэй технологи, найдвартай ажиллагаагаараа таны гэр, оффисын тав тух, дулаан орчныг бүрэн хангана.
Итали технологиор БНХАУ-д үйлдвэрлэсэн 21, 32 кВт зуух болон БНСУ-ын Daesung Class A загварын 20, 30 кВт хийн халаалтын бойлерууд нь 150–250 м² талбайг үр ашигтай, жигд халаах найдвартай шийдэл юм.
Эдгээр хийн бойлерууд нь түлшний хэмнэлттэй, дуу чимээ багатай, аюулгүй ажиллагаагаараа таны гэр, оффис, үйлчилгээний орчны тав тухыг бүрэн хангана.
Орчин үеийн ухаалаг удирдлага, бат бөх хийц, удаан эдэлгээтэй технологиороо ая тухтай дулаан орчныг бий болгоно.
Чанар, хэмнэлт, найдвартай байдлыг нэг дороос сонгоорой.
БНСУ-ын Daesung Corporation компанийн Class A загварын 52кВт хүчин чадалтай хийн халаалтын бойлер нь 450–500м² хүртэл талбайг жигд, үр ашигтай халаах зориулалттай орчин үеийн шийдэл юм. Өндөр дулаан дамжуулалт, түлшний хэмнэлттэй технологи, найдвартай ажиллагаагаараа таны гэр, оффисын тав тух, дулаан орчныг бүрэн хангана.
Давуу тал
-Зэс дулаан солилцууртай
-Дулаан ялгаруулалт тэнцвэртэй
– Температурын нарийн (+-1 градус) тохиргоотой
– Системийг таван минутанд бүрэн халаана
– LCD дэлгэц, гар удирдлагатай. WIFI -тай холбогдож гар утасны апплекшинаар удтрдах боломжтой
– LPG хийн түлшээр ажилладаг
– Эрчим хүчний хэмнэлт 90.2%
– Хөлдөлтийн эсрэг хамгаалах системтэй
– Галаас хамгаалах системтэй
– Хэт халалтаас хамгаалах системтэй
Техник үзүүлэлт
Бүтээгдэхүүний загвар | Хүчин чадал | Халаах талбай | Цахилгаан зарцуулалт | Хувийн жин | Цахилгаан гүйдэл |
Daesung Class-A20 | 20.9 кВт | 150м²-180м² | 110 Вт/ц | 22кг | 220/50 А/Гц |
DURR 21 | 21.6 кВт | 150-200 | 105 Вт/ц | 22кг | |
Daesung Class-A30 | 29.1 кВт | 200м²-250м² | 130 Вт/ц | 26кг | |
LEOW 32 | 32.2 кВт | 200-300 | 130 Вт/ц | 26кг |
Аюулгүй байдал
Хий мэдрэгч: 2 метрийн радиуст хийн түлш (газ ) алдагдсан үед мэдэрч дохио өгөх ба автомат хаалтанд сигнал дамжуулан автоматаар хаагдах даалгавар өгнө.

Цахилгаан тоноглол: Объект бүрд цахилгааны далд монтаж очны хамгаалалттай стандарт гэрэл, унтраалгыг суурилуулж өгнө.

Аюулгүйн клапан: Автомат хаалт тоноглолуудыг суурилуулах бөгөөд хүний оролцоогүйгээр аваараас сэргийлнэ Баллоны болон хийн зуухны өрөөнд АВС-6 кг-ын автомат гал унтраагуурыг суурилуулж өгнө.

Автомат галын хор: Баллоны болон хийн зуухны өрөөнд АВС-6 кг-ын автомат гал унтраагуурыг суурилуулж өгнө.

Автоматаар хий сорох вентилятор: Баллон болон бойлерын өрөөнд ямар нэгэн хий алдагсан тохиолдол автоматаар ажиллаж, өрөөн доторх хийг сорж, агаар сэлгэх үүрэгтэй.

