Орчин үеийн дулаан хангамжид аль шийдэл илүү оновчтой вэ?
Монгол Улсын дулаан хангамж, эрчим хүчний хэрэглээ нь хотжилт, хүн амын өсөлт, агаарын бохирдолтой салшгүй холбоотой асуудал билээ. Ялангуяа өвлийн улиралд өргөн хэрэглэгддэг нүүрсээр ажилладаг халаалтын зуух нь агаарын бохирдол, ашиглалтын хүндрэл, эрүүл мэндийн олон эрсдэлийг дагуулсаар ирсэн.
Харин дэлхий нийтээр байгалийн хий, LPG-д суурилсан хийн халаалтын системийг сонгож буй нь илүү цэвэр, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай орчин үеийн шийдэл болохыг харуулж байна.
Байгаль орчин ба агаарын бохирдол
Нүүрсний хэрэглээ нь Монгол Улсын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэрийн нэг хэвээр байна. Харин хийн халаалтын систем нь агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд хамгийн бодит, шууд хэрэгжих боломжтой шийдэл юм.
Нийгэм, эдийн засгийн үр нөлөө:
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд айл өрхийг олон улсын болон үндэсний стандарт хангасан цахилгаан, хийн халаалтын төхөөрөмжөөр хангах зорилт хэрэгжиж байна.
Төвлөрсөн эрчим хүчний ачаалал буурч, Засгийн газраас олгодог шөнийн цахилгааны татаасны хэмжээ багасах нөхцөл бүрдэнэ.
Аймгийн төвүүдэд орон сууцжилт нэмэгдэхийн хэрээр ой мод огтлох, өвлийн түлш бэлтгэх явдал буурч, бүс нутгийн экологийн тэнцвэр хадгалагдана.
Автоматжуулсан технологи тул хүний хүчин зүйлээс үүдэх эрсдэл багасч, ашиглалтын дараах хог хаягдал үүсэхгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө эрс буурна.
Хийн түлшний хэрэглээ өсөж буй 3 үндсэн шалтгаан
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага
Дулаан ялгаруулалт өндөр тул үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд илүү тохиромжтой
Шингэрүүлсэн хийн боловсруулах, тээвэрлэх, хадгалах технологи хурдацтай хөгжиж байна
Шингэрүүлсэн хийн түлшийг ашиглаж буй салбарууд
Айл өрх
Нийтийн хоол, үйлчилгээ
Автомашин, тээвэр
Барилгын дулаан хангамж, халаалт, хөргөлт
Хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, газар тариалан
Аялал жуулчлал
Эрдэм шинжилгээ, судалгааны лаборатори
Нүүрс ба хийн зуухны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
Нүүрсээр ажилладаг зуух:
CO₂, SO₂, NOₓ
PM2.5, PM10 нарийн тоосонцор
Их хэмжээний тортог, үнс ялгаруулж
Уушги, зүрх судасны өвчлөл нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон
Хийн түлшээр ажилладаг зуух:
Бүрэн автомат, хүний оролцоо бага
Шаталтаас ялгарах хорт хий нь Монгол Улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин бага
Ашигт үйлийн коэффициент өндөр
Үнс, нурам, тоосонцор, хорт хаягдал үүсэхгүй
Ашиглалтын бодит нөхцөл ба хүний оролцоо
Хатуу түлшний зуух:
Өдөрт олон удаа түлш хийх шаардлагатай
Үнс, шаар тогтмол цэвэрлэнэ
Температур, таталтыг гар аргаар тохируулна
Хүний буруу ажиллагаанаас осол гарах эрсдэл өндөр
Хийн халаалтын зуух:
Бүрэн автомат ажиллагаатай
Температурыг нарийвчлалтай хянах боломжтой
Wi-Fi удирдлагатай
Хүний оролцоо хамгийн бага
Хотжилт, эрчим хүчний шинэ бодлогын хүрээнд нүүрсээр ажилладаг зуух аажмаар хэрэглээнээс шахагдаж, хийн халаалтын систем нь орчин үеийн дулаан хангамжийн стандарт болон тогтож байна.
Иймд айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн байгууллагуудын хувьд хийн зуухыг сонгох нь зөвхөн тав тухын төдийгүй байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хариуцлагатай, ухаалаг сонголт юм
