АҮК хамгийн өндөр шийдэл — Хийн түлш
Хийн түлш нь шаталтын дулаан хамгийн өндөр бөгөөд ашигт үйлийн коэффициент (АҮК) 92–98% хүрдэг. Өөрөөр хэлбэл, бусад түлштэй харьцуулахад илүү их дулааныг бодитоор ашиглах боломжтой гэсэн үг юм.
Халаалтын систем сонгохдоо хэрэглэгчид зөвхөн түлшний үнийг бус, тухайн түлшнээс хэдий хэмжээний дулааныг үр ашигтай гарган авч чаддаг вэ гэдэг үзүүлэлтийг анхаарах нь хамгийн зөв шалгуур байдаг. Энэхүү гол үзүүлэлтийг инженерийн хэллэгээр ашигт үйлийн коэффициент (АҮК) гэж нэрлэдэг.
ТҮЛШНҮҮДИЙН ИЛЧЛЭГИЙН ТАБЛИЦ
Хийн түлшний шаталтын бүрэн байдал
LPG хий нь молекулын бүтэц энгийн бөгөөд хүчилтөрөгчтэй бүрэн урвалд ордог тул:
Дутуу шаталт бараг үүсэхгүй
Тортог, үнс, шаар огт гарахгүй
Шаталтын дулаан шууд дулаан солилцуурт дамжиж, алдагдал хамгийн бага байна
Энэ нь хийн халаалтын системийг өндөр үр ашигтай, тогтвортой ажиллагаатай болгодог.
АҮК өндөр байхын бодит давуу тал
Ашигт үйлийн коэффициент өндөр байх нь хэрэглэгчид дараах бодит ашиг тусыг бий болгоно. Үүнд:
Ижил талбайг халаахад бага түлш зарцуулна
Дулааныг хурдан авч, жигд барина
Температурын хэлбэлзэл багатай
Урт хугацаанд түлшний зардал мэдэгдэхүйц буурна
Халаалтын системийг зөв сонгоно гэдэг нь зөвхөн өнөөдрийн хэрэглээг бус, олон жилийн зардал, үр ашиг, найдвартай байдлыг нэг дор шийдэж буй хэрэг юм. Энэ утгаараа LPG хийн халаалтын зуух нь ашигт үйлийн коэффициент болон дулаан ялгаруулалтын хувьд бусад бүх түлшнээс бодитоор давуу гэдэг нь бүрэн нотлогдсон.
Аюулгүй ажиллагаа — нэн тэргүүний шаардлага
Хийн хангамжийн системийг суурилуулахдаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд ханган ажиллана. Үүнд:
Батлагдсан зураг төслийн дагуу, олон улсад мөрдөгддөг норм, дүрмийг хангасан угсралт
Автомат хий алдагдал мэдрэгчүүд
Аваарын хаалт, удирдлагын систем
(хий алдагдсан тохиолдолд автоматаар хаагдаж, хэрэглэгчид дохио өгнө)Оч үүсгэхээс хамгаалагдсан цахилгааны тоноглол
Орчны агааржуулалтын систем
(хий алдагдсан үед агаарыг автоматаар сорж гадагшлуулах)Хийн зуух, баллон байрлах өрөөний зөв төлөвлөлт
(салхивч, гал дэмждэггүй материал, дулаан алдагдалгүй хийц, далд цахилгаан монтаж)
