Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын хувьд халаалтын системийн сонголт нь зөвхөн дулаан хангамжийн асуудал бус, үйл ажиллагааны зардал, тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, урт хугацааны үр ашигтай шууд холбоотой чухал шийдвэр байдаг. Энэ шаардлагыг орчин үеийн инженерийн шийдлээр хангаж чаддаг системийн нэг нь хийн халаалтын зуух юм.
Хүний нөөцийн асуудалын шийдэл
Аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд халаалтын системийн найдвартай байдал онцгой ач холбогдолтой. Хийн халаалтын зуух нь тогтвортой ажиллагаатай, автомат хяналт бүхий систем тул хүний байнгын оролцоогүйгээр тасралтгүй ажиллах боломжтой ба ингэснээрээ хүний нөөцийн асуудалын бүрэн шийдэл болж чадна.
Автомат, аюулгүй ажиллагаа
Орчин үеийн хийн халаалтын зуух нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн аюулгүй ажиллагааны хамгаалалтын системээр тоноглогдсон. Температур, даралт, шаталтын процессийг хянаж, доголдол үүсэх эрсдэлийг хамгийн бага түвшинд барина. Хий алдагдах, дөл унтрах, даралт хэтрэх зэрэг эрсдэл илэрсэн тохиолдолд систем автоматаар унтарч, ослын нөхцөлөөс урьдчилан сэргийлнэ. Энэ нь ажлын байрны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс хамгаалах бодитой арга хэмжээ болдог.
Хийн түлш нь уламжлалт хатуу түлштэй харьцуулахад хорт бодисын ялгаруулалт багатай утаа, үнс, тортог үүсгэдэггүй тул агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, үйлдвэрлэл, үйлчилгээний орчинд бохирдол үүсгэхгүй. Ингэснээр нүүрс зөөвөрлөх, хадгалах, үнс зайлуулах зэрэг нэмэлт ажлууд шаардлагагүй болж, ажлын орчин илүү цэвэр, зохион байгуулалттай болж байгууллагын эерэг имижийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Суурилуулалт, ашиглалтын уян хатан боломж
Хийн халаалтын зуух нь хүчин чадлын өргөн сонголттой тул жижиг, дунд болон том хэмжээний аж ахуйн нэгжид тохируулан суурилуулах боломжтой. Авсаархан хийц, орчин үеийн яндангийн шийдлүүдийн ачаар барилгын дотоод зохион байгуулалтад уян хатан байдлаар нийцдэг. Мөн өргөтгөл, хүчин чадал нэмэгдүүлэх шаардлага гарсан тохиолдолд системийг үе шаттайгаар шийдэх боломжтой.
Хийн халаалтын зуух нь аж ахуйн нэгж, байгууллагуудад эдийн засгийн хувьд үр ашигтай, найдвартай, аюулгүй, цэвэр халаалтын системийн шийдэл болж байна. Иймээс үйл ажиллагааны зардлыг бууруулж, тогтвортой, орчин үеийн дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой байгууллагуудын хувьд хийн халаалтын зуух суурилуулах нь бодитой бөгөөд оновчтой сонголтуудын нэг байх болно.
БНСУ-ын Sookook Corporation-ийн STS High загварын хийн халаалт болон хэрэгцээний халуун ус давхар шийдсэн бие даасан халаалтын бойлеруудыг албан ёсний дистрибьютерээр сонгогдон хамтран ажилладаг ба сүүлийн үеийн автомат системд суурилсан бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд суурилуулж байна.



